Энэхүү бизнес аялал нь 2026 оны 5-р сарын 31-нээс 6-р сарын 5-ны хооронд БНСУ-д зохион байгуулагдана. Оролцогчид 5-р сарын 31-ний өглөө Улаанбаатараас нисэж, 6-р сарын 5-ны 00:05 цагт Инчоноос буцна. Аяллын хүрээнд Swiss Grand Hotel-д болох 2 өдрийн BNI олон улсын конференцад оролцож, олон орны бизнес эрхлэгчид, захирлуудтай танилцан туршлага солилцоно. Мөн сонирхсон чиглэлийн үйлдвэрүүдтэй танилцах, B2B уулзалт хийх, Солонгосын бизнес эрхлэгчидтэй хамт гольф тоглох болон морины уралдаан үзэх сонголтот хөтөлбөрүүдтэй. Аяллын эхний өдөр Гёнбокүн ордон, Букчон тосгон зэрэг Солонгосын түүх, соёлын газруудаар аялна. Сүүлийн өдөр чөлөөт цагтай. Аяллын багцад 4 одтой зочид буудал, өглөөний цай, хөтөч, орчуулагч болон конференцад оролцох эрх багтсан.
Өдөр бүрийг дарж дэлгэрэнгүйг үзнэ үү.




Энэхүү багц нь зөвхөн зохион байгуулалтын болон бизнес холболтын үйлчилгээний хураамжийг багтаана. Үүнд: • Солонгос талын бизнес урилга бэлтгэх • Албан бичиг, орчуулгын үйлчилгээ • Бизнес уулзалтын зохион байгуулалт, тохиргоо • Networking болон хөтөлбөрийн зохион байгуулалт Анхаарах: Нислэг, байр, хоол, унаа болон бусад аяллын зардал тусдаа тооцогдоно.