BNI Mongolia барилгын салбарын “Power Team” нэгдсэн уулзалтыг зохион байгуулна
Барилгын салбарт жинхэнэ өсөлт дан ганц өрсөлдөөнөөс биш, зөв хамтралаас эхэлдэг. Өнөөдөр зах зээл хурдтай өөрчлөгдөж, ганцаарчилсан тоглогчдоос илүү уялдаа холбоотой багууд илүү амжилтад хүрч байна. Итгэлцэл, зөв хүмүүс, зөв цаг үед нэгдэх шийдвэр — энэ бол бизнесийг дараагийн шатанд гаргах нууц

BNI Mongolia байгууллагаас барилгын салбарын бизнес эрхлэгчид, захирлуудыг хамруулсан “Power Team” нэгдсэн уулзалтыг 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Тус уулзалтад BNI Mongolia-гийн 26 салбарт үйл ажиллагаа явуулж буй барилгын салбарын төлөөллүүд оролцох бөгөөд бизнесүүд хоорондын уялдаа холбоог сайжруулах, харилцан итгэлцэлд суурилсан стратегийн түншлэл бий болгох, хамтын төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.
Арга хэмжээний үеэр оролцогчид салбарын бусад гишүүдтэй танилцаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг судлахын зэрэгцээ “Power Team”-ийн хүрээнд бизнесээ дараагийн шатанд гаргах гарц шийдлүүдийг хэлэлцэх аж.
Уулзалт Holiday Inn Ulaanbaatar зочид буудлын 2 давхарт 14:00–17:00 цагийн хооронд болох бөгөөд оролцох хураамж 60,000 төгрөг байна.
Зохион байгуулагчдын зүгээс “хамтын хүчээр өсөлтийг бий болгох”-ыг зорьж буй энэхүү уулзалтад салбарын бизнес эрхлэгчдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.
📞 Дэлгэрэнгүй мэдээллийг 8888-4914, 8802-2544 утсаар авах боломжтой.