Тунамал Итгэл ХХК нь Хөх хотын Олон улсын худалдааны төвд өөрийн дэлгүүрээ нээлээ.
Мэдээ

Тунамал Итгэл ХХК нь Хөх хотын Олон улсын худалдааны төвд өөрийн дэлгүүрээ нээлээ.

Хил давсан нэгэн нээлт – удахгүй таны харсан зүйл таныг гайхшруулж магадгүй Монголын нэгэн компани Хятадын Хөх хотод алхам хийлээ. Энгийн дэлгүүр биш, харин ноос, ноолуур, дээл, эсгий гутал, мөнгөн аяга зэрэг Монгол брэндийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах анхны том түшиц газар.

2026.04.272 мин унших

2026.04.272 мин
Мэдээ

Монгол улсад экспортын гарц нээгдлээ — Тунамал Итгэл ХХК БНХАУ‑ын Хөх хот дахь Олон улсын худалдааны төвд нэрийн дэлгүүрээ нээлээ

Монгол Улсын Тунамал Итгэл ХХК нь БНХАУ‑ын Хөх хотын Олон улсын худалдааны төвд өөрийн нэрийн дэлгүүр нээхээр албан ёсоор гарын үсэг зурж, тус салбар дэлгүүр 2026 оны 5 дугаар сарын 15‑нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр боллоо. Дэлгүүрт ноосон болон ноолуурын чанартай бүтээгдэхүүн, Монгол үндэсний дээл болон дээлэн хувцас, эсгий загварын орчин үеийн гутал, чанартай арьсан цүнх болон мөнгөн аяган зэрэг Монгол брэндийн онцлох бараа бүтээгдэхүүнүүдийг борлуулах юм.

Мөн уг худалдааны талбайд Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг, олон улсын хамгийн том бизнес реферал нетворк болох BNI Mongolia‑гийн салбарын гишүүдийн бүтээгдэхүүнийг онцгойлон дэлгэн, тэдний экспортод гаргах үйл явцыг дэмжих болно. BNI Mongolia‑гийн гишүүдийн гэрээт хамтын ажиллагаа, сүлжээ нь Монгол брэндийг БНХАУ‑ын зах зээл рүү амжилттай гаргахад том түлхэц болж байгааг онцолж байна.

Энэхүү шинэ дэлгүүр нь Монголын үйлдвэрлэл, гаралтай бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд танилцуулах, экспортын боломжийг өргөжүүлэх чухал алхам болох юм.

B
Зохиогчийн тухай

baykaa

Хуваалцах

Мэдээ — өөр нийтлэлүүд

Бүгдийг харах