Монгол, Хятадын BNI салбарууд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, амжилттай түншиллээ
Мэдээ

Монгол, Хятадын BNI салбарууд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, амжилттай түншиллээ

Хил дамнасан нэгэн том хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж, Фошан хотод түүхэн гарын үсэг зурагдав. Дэлхийн 78 улсын анхаарлыг татсан энэхүү үйл явдлын дэлгэрэнгүй,,,

2026.04.272 мин унших

Хил дамнасан нэгэн том хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж, Фошан хотод түүхэн гарын үсэг зурагдав. Дэлхийн 78 улсын анхаарлыг татсан энэхүү үйл явдлын дэлгэрэнгүй,,,

2026.04.272 мин
Мэдээ

Огноо, газар: 2025 оны 3 сарын 20, БНХАУ, Фошан хот

BNI SYNERGY (Монгол) салбарын ахлагч Ж.Идэрсайханы удирдсан 45 гишүүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид БНХАУ-ын Фошан хотод BNI Junda салбарын хамт олонтой хамтарсан хурлыг зохион байгуулж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

BNI нь 78 улсад салбартай, дэлхийн хамгийн том бизнес реферал сүлжээ юм. БНХАУ-д 11 жилийн түүхтэй бол Монгол Улсад сүүлийн 4 жилд эрчимтэй хөгжиж, дэлхийн олон улсын анхаарлыг татаж буйгаараа онцлог.

BNI Junda салбар дэлхийн 78000 салбараас амжилтын жагсаалтад 168-р байранд орж буй нь тухайн салбарын гишүүдийн өндөр идэвх, бүтээмжийг харуулж байна.

Хил дамнасан хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан энэхүү үйл ажиллагаанд:

  • Хятадын талаас нийт 108 гишүүн

  • Монголын талаас 5 салбарын 45 гишүүн

  • Бизнесийн хамтын ажиллагаа сонирхсон 120 гаруй Хятад уригын зочин

оролцсоноороо томоохон арга хэмжээ болж өнгөрлөө.

Хятадын гишүүд AI ашиглан өөрсдийн компаниудаа танилцуулсан нь Монголын гишүүдэд шинэлэг туршлага болсон. Мөн 5 хоногийн айлчлалын хүрээнд 6 үйлдвэр үзэж, хэд хэдэн ашигтай бизнес хамтралын эхлэлийг тавьсан нь энэхүү айлчлалын амжилттай эхлэлийг харуулж байна.

img_20260428_130431_7ed81bc3.jpgimg_20260428_130440_69052757.jpgimg_20260428_130447_de6c4dc5.jpg

img_20260428_131019_ac86ad41.jpgimg_20260428_131027_6ffd4a98.jpg

B
Зохиогчийн тухай

baykaa

Хуваалцах

Мэдээ — өөр нийтлэлүүд

Бүгдийг харах