Bodis aid project

Автомашины обуд болон металл эд ангийн өнгө үзэмж, эдэлгээг сайжруулах мэргэжлийн нунтаг будгийн үйлчилгээ. Чанартай боловсруулалт, орчин үеийн технологид тулгуурлан үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлж байна.

Үйлдвэрлэл, Автомашины үйлчилгээ, Металл боловсруулалт, Powder Coating , rim repair , repair service Gandan, bayangol 16r khoroo

  • Саяхан BUSY дээр идэвхтэй

Компанийн тухай

Манай компани Улаанбаатар хотод Powder Coating буюу нунтаг будгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Автомашины обуд болон төрөл бүрийн металл эд ангийн гадаргуу боловсруулалт, будгийн үйлчилгээг үзүүлдэг. Бид үйлчилгээний чанар, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх замаар бизнесээ өргөжүүлэх зорилготой. Цаашид зах зээлээ тэлж, тогтвортой өсөлт бий болгохын тулд 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, урт хугацааны хамтын ажиллагаа хөгжүүлэхээр зорьж байна.

Бид юу санал болгож байна

Үйл ажиллагаа явуулж буй Powder Coating үйлдвэрлэлийн компанитай урт хугацаанд хамтран ажиллах, компанийн хувь эзэмших боломжтой хөрөнгө оруулалтын санал. Хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай нөхцөлөөр хамтран ажиллахыг зорьж байна.

Бид юу хайж байна

50,000,000₮-ийн хөрөнгө оруулалт хийх боломжтой хувь хөрөнгө оруулагч болон стратегийн түнш хайж байна. Хөрөнгө оруулалтыг шинэ тоног төхөөрөмж худалдан авах, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, үйлдвэрийн хүчин чадал болон орон зайг өргөтгөхөд зарцуулна. Компанийн хувь эзэмшлийн хэмжээг хөрөнгө оруулагчтай харилцан тохиролцоно.

Ерөнхий мэдээлэл

Салбар
Үйлдвэрлэл, Автомашины үйлчилгээ, Металл боловсруулалт, Powder Coating , rim repair , repair service
Байгуулагдсан он
2023
Ажилтны тоо
Жижиг