BNI KOREA NATIONAL CONFERENCE 2026 (5 шөнө 6 өдөр)
Энэхүү бизнес аялал нь 2026 оны 5-р сарын 31-нээс 6-р сарын 5-ны хооронд БНСУ-д зохион байгуулагдана. Оролцогчид 5-р сарын 31-ний өглөө Улаанбаатараас нисэж, 6-р сарын 5-ны 00:05 цагт Инчоноос буцна. Аяллын хүрээнд Swiss Grand Hotel-д болох 2 өдрийн BNI олон улсын конференцад оролцож, олон орны бизнес эрхлэгчид, захирлуудтай танилцан туршлага солилцоно. Мөн сонирхсон чиглэлийн үйлдвэрүүдтэй танилцах, B2B уулзалт хийх, Солонгосын бизнес эрхлэгчидтэй хамт гольф тоглох болон морины уралдаан үзэх сонголтот хөтөлбөрүүдтэй. Аяллын эхний өдөр Гёнбокүн ордон, Букчон тосгон зэрэг Солонгосын түүх, соёлын газруудаар аялна. Сүүлийн өдөр чөлөөт цагтай. Аяллын багцад 4 одтой зочид буудал, өглөөний цай, хөтөч, орчуулагч болон конференцад оролцох эрх багтсан.
Аяллын тухай
✈️ Нислэгийн мэдээлэл
Явах:
2026.05.31 — 08:40 цагт Улаанбаатараас хөөрч, 12:50 цагт Инчонд бууна.
Буцах:
2026.06.05 — 00:05 цагт Инчоноос хөөрч, 02:45 цагт Улаанбаатарт бууна.
📅 Өдөр бүрийн хөтөлбөр
1-р өдөр — 2026.05.31
Угтах үйлчилгээ ба соёлын аялал
Инчон нисэх буудалд буусны дараа Сөүл хот руу шилжиж, зочид буудалдаа бүртгүүлнэ. Үдээс хойш Гёнбокүн ордон, Букчон Ханок тосгон, Инсадон, Мёндон зэрэг түүх, соёл, худалдааны газруудаар аялна.
2-р өдөр — 2026.06.01
BNI Korea National Conference — 1 дэх өдөр
Swiss Grand Hotel-д зохион байгуулагдах BNI олон улсын конференцад оролцоно. Олон орны бизнес эрхлэгчидтэй networking хийж, амжилттай бизнесүүдийн туршлагаас суралцан, оройн Global Networking Party-д оролцоно.
3-р өдөр — 2026.06.02
BNI Korea National Conference — 2 дахь өдөр
Олон улсын хамтын ажиллагаа, бизнесийн стратеги, бүс нутгийн боломжуудын талаарх илтгэл, танилцуулга, хэлэлцүүлэгт оролцоно. Өдрийн төгсгөлд конференцын хаалтын арга хэмжээнд оролцоно.
4-р өдөр — 2026.06.03
Үйлдвэр танилцах ба B2B уулзалт
Оролцогчид өөрийн сонирхсон салбарын үйлдвэр, бизнесийн орчинтой танилцаж, Солонгос болон олон улсын бизнес эрхлэгчидтэй B2B уулзалт хийх боломжтой. Мөн гольф networking эсвэл морины уралдаан үзэх сонголтот хөтөлбөртэй.
5-р өдөр — 2026.06.04
Чөлөөт цаг ба буцах бэлтгэл
Өдрийн цагаар shopping хийх, хувийн бизнес уулзалт зохион байгуулах, чөлөөт цагаа өөрийн хүссэнээр өнгөрүүлэх боломжтой. Орой Инчон нисэх буудал руу шилжиж, шөнийн нислэгээр Улаанбаатар руу буцна.
🎁 Багцад багтах үйлчилгээ
🏨 4 шөнө 5 одтой зочид буудал
🏨 1 шөнө 4 одтой зочид буудал
🍽️ Өглөөний цай
🧭 Хөтөчийн үйлчилгээ
🗣️ Орчуулгын үйлчилгээ
🎟️ BNI арга хэмжээний 3 өдрийн эрх
🚌 Хөтөлбөрт заасан тээвэр, зохион байгуулалтын үйлчилгээ
💳 Төлбөрийн нөхцөл
Бүртгэл баталгаажуулахын тулд бүртгэлийн хураамж болон урилгын төлбөрийг урьдчилан төлнө.
Бусад гарах зардлуудыг оролцогчийн визийн шийдвэр гарсны дараа болон үйлчилгээ авах тухайн үед нь шууд төлүүлэхээр зохион байгуулна.
Ингэснээр оролцогчид визийн нөхцөл, аяллын баталгаажилттай уялдуулан төлбөрөө илүү уян хатан байдлаар төлөх боломжтой.
🚀 Онцлох үнэ цэнэ
Энэхүү аялал нь олон улсын бизнесийн шинэ холбоо тогтоох, BNI-ийн global networking-д оролцох, Солонгосын үйлдвэр, бизнесийн орчинтой танилцах, хамтын ажиллагааны шинэ боломж нээх бодит үнэ цэнтэй бизнес хөтөлбөр юм.
Суудлын тоо хязгаартай тул бүртгэлээ эрт баталгаажуулаарай.
Энэ аяллын бүртгэл хаагдсан тул шинэ захиалга хүлээн авахгүй.