@ideree

Jargalsaikhan Idersaikhan

Бизнес хөгжлийн зөвлөх

Улаанбаатар

Танилцуулга

Сайн байна уу. Намайг Ж. Идэрсайхан гэдэг. Би Тэргүүн Гэрэгэ ХХК-ийн үүсгэн байгуулагч, Монголын цаас, POS термал цаас, наалттай шошго болон оффисын хэрэглээний цаасны нийлүүлэлт, үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг. Манай компани 2015 оноос хойш Монголын зах зээлд POS термал цаасны үйлдвэрлэл, A4 бичгийн цаасны нийлүүлэлт, стикер болон шошгоны бүтээгдэхүүнээр үйл ажиллагаа явуулж байна. Миний гол зорилго бол Монголын зах зээлд чанартай, тогтвортой, өрсөлдөхүйц цаасны бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна олон улсын үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, бизнесийн түншүүдтэй хамтран Монголд илүү том хэмжээний нийлүүлэлтийн систем бий болгох юм. Мөн би BNI бизнес хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, Монголын бизнесүүдийг олон улсын боломжуудтай холбох чиглэлд ажиллаж байна.