Аранжин пикчерс ХХК

Монгол болон олон улсын кино, олон ангит, энтертайнмент контентыг нэг дороос хүртээмжтэй хүргэх дижитал стриминг платформ. Мөн брэндүүдэд зорилтот хэрэглэгчдэдээ хүрэх контент, сурталчилгаа болон хамтын ажиллагааны боломжийг санал болгоно.

Медиа, энтертайнмент, дижитал контент, стриминг үйлчилгээ Монгол Улс, Улаанбаатар хот

  • Энэ долоо хоног BUSY дээр идэвхтэй

Компанийн тухай

SoMedia нь Монголын үзэгчдэд кино, олон ангит, энтертайнмент болон бусад төрлийн дижитал контентыг хүргэдэг стриминг платформ юм. Бид хэрэглэгчдэд чанартай, хүртээмжтэй контент хүргэхийн зэрэгцээ байгууллага, брэндүүдтэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүн үйлчилгээг контенттой уялдуулан сурталчлах, ивээн тэтгэх болон хамтарсан контент бүтээх боломжийг бий болгож байна. SoMedia нь өөрийн апп болон веб платформоор дамжуулан контент түгээдэг.

Бид юу хайж байна

Нэвтрүүлэг, кино, контент болон маркетингийн үйл ажиллагаанд хамтран ажиллах ивээн тэтгэгч байгууллага, брэнд түншүүд, сурталчилгаа болон контентын хамтын ажиллагаа. Мөн бүтээгдэхүүн үйлчилгээний placement, brand integration, хамтарсан контент хөгжүүлэх боломжтой байгууллагуудыг хайж байна.

Ерөнхий мэдээлэл

Салбар
Медиа, энтертайнмент, дижитал контент, стриминг үйлчилгээ
Байгуулагдсан он
2023
Ажилтны тоо
Дунд